Баасан, 2024-03-29
Өмнөд Солонгост таксины үнэ 5 дахин өсөв

Өмнөд Солонгос улсад таксины суурь үнэ 1000 воноос 4800 вон болж өсчээ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа ийнхүү таксины үнэ өсч байна. Тодруулбал, Сөүл хотын захиргаанаас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй дунд оврын седан таксины үнийг Лхагва гаригийн өглөөний 04:00 цагаас эхлэн нэмэгдүүлжээ. Тус такси нь 04:00 цагаас 22:00 цагийн хооронд иргэдэд үйлчилдэг. Хамгийн сүүлд 2019 оны хоёрдугаар сард таксины үнэ нэмэгдсэн.

Таксины суурь үнийг хоёр км дотор тооцдог байсныг 1.6 км болгож богиносгожээ. Мөн 132 метр тутамд нэмэлт 100 вон бодогддог байсныг 131 метр болгов.  Сөүлийн төв хэсэгт орших Жонггак буудлаас өмнө зүгийн Синса буудал хүртэл долоон км замыг таксигаар тууллаа гэж бодоход шинэ тогтоосон үнийн дагуу энэ нь 11 мянган вон болох юм. Өмнөх нөхцөлөөр бол 9600 вон болдог байсан.

Covid-19 цар тахалтай холбоотойгоор хотод такси ховордсон тухай иргэд гомдоллох болсон. Энэ үетэй зэрэгцээд засгийн газраас таксины үнийг нэмэх шийдвэр гаргалаа. Шөнийн таксины үйлчилгээг нэмэгдүүлэх хүсэлтийг ч бас иргэд тавьсан. Үүнтэй холбоотойгоор оройны 22:00 цагаас хойш таксинууд нэмэлт хураамж авах шийдвэр арванхоёрдугаар сард гарчээ. Нэмэлт хураамжтай нөхцөлөөр Жонггакаас Ганнамын буудал хүртэл 10 км явбал 17700 вон төлөх юм байна.

Эх сурвалж: YONHAP


Өмнөд Солонгост таксины үнэ 5 дахин өсөв
2023-02-01 14:21:34
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ