Бямба, 2024-06-15
Ким Жон Ун: Орост хийж буй айлчлал стратегийн чухал ач холбогдолтой

  • Хойд Солонгосын удирдагч хувийн галт тэргээрээ ОХУ-г зорив
  • Путинтэй хийх уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна
  • Түүний айлчлал стратегийн чухал ач холбогдолтой гэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д хийж буй айлчлалынхаа талаар “Хоёр улсын зэвсэгт хүчний хамтын ажиллагаанд стратегийн чухал ач холбогдолтой” хэмээн мэдэгдэв.

Тодруулбал энэ сард Ерөнхийлөгч Ким ОХУ-руу айлчлал хийнэ гэдгээ мэдэгдэж байсан. Тэгвэл тэрбээр өчигдөг буюу есдүгээр сарын 12-нд Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар хувийн галт тэргээрээ ОХУ-д очжээ.
Ерөнхийлөгч Ким Жон Ун мягмар гарагийн өглөө ОХУ-ын хилийн Хасан хотод буусан ба түүнээс цааш хаашаа явах, Ерөнхийлөгч Путинтэй хэзээ уулзах зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Түүнийг ОХУ-ын Байгалийн нөөцийн сайд Александр Козлов хүлээн авч уулзжээ. 

Ким Жон Ун Орос улс руу дөрвөн жилийн дараа анх удаа айлчилж байгаа бөгөөд энэ нь ковидын цар тахлын дараах түүний анхны гадаад айлчлал юм.

Эх сурвалж: The Korea Times


Ким Жон Ун: Орост хийж буй айлчлал стратегийн чухал ач холбогдолтой
2023-09-13 11:42:44
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0