Даваа, 2020-03-30
“Facebook” Европт дүрс бичлэгийн чанараа бууруулна

 “Facebook” нийгмийн сүлжээ Европын интернэт сүлжээний компаниудын ачааллыг бууруулах үүднээс дүрс бичлэгийн чанараа бууруулахаар болжээ. Ийм шийдвэрийг стриминг үйлчилгээний хэд хэдэн компани саяхан гаргасан юм.
 
Шинэ коронавирусний халдварын тархалтын улмаас Европын орнуудад гэртээ өөрийгөө тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж буйтай холбоотойгоор стриминг үйлчилгээний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн байна.
 
Дүрс бичлэгийн чанарыг бууруулах өөрчлөлтийг хийснээр үүнд шаардагдах датаны хэрэглээ буурах хэдий ч үзэгчдийн хувьд дүрслэлийн чанарт нэг их өөрчлөлт орохгүй ажээ. Уг өөрчлөлтийг “Amazon”, “Apple TV+”, “Disney+”, “Netflix” стриминг үйлчилгээнд хэдийн нэвтрүүлжээ.
 
Дүрс бичлэгийн чанарын талаар
 
Дүрс бичлэгийг цахимаар үзэх үед хэдий хэмжээний дата ашиглагдахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Тэдгээрийн нэг нь дүрс бичлэгийн нягтаршил юм. Өндөр нягтаршилтай буюу “HD”, “4K” дүрс бичлэгийг үзэхэд стандарт нягтаршилтайгаас илүү их дата зарцуулагддаг байна. 
 

“Facebook” Европт дүрс бичлэгийн чанараа бууруулна
2020-03-25 09:20:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1