Пүрэв, 2024-04-25
Хятадын дижитал юань хэрэглээнд гарах дөхсөөр

БНХАУ-ын Ардын банк /Төв банк/ туршилтын хөтөлбөрийн хүрээнд тус улсын дөрвөн хотод үндэсний дижитал валют /DCEP/ туршжээ. Энэ нь Хятадын төв банкны төлбөр тооцооны анхны цахим системийг бий болгох замд чухал алхам боллоо гэж тус банкны мэдэгдэлд дурдсан байна.
 
Дижитил юанийг турших платформ нь Шэньчжэн /Өмнөд Хятадын Гуандун муж/, эдийн засгийн шинэ бүс болох Сюнъань /Хэбэй муж/, Чэнду, Сужоу /Зянсу муж/ хотуудын компаниуд болсон байна. Хятадын Төв банк 2014 оноос хойш олон жилийн турш судалгаа хийсний эцэст үндэсний криптовалют нэвтрүүлэх туршилтаа эхлүүлжээ.
 
Шинэ валютад албан ёсоор нэр өгөөгүй байгаа боловч одоогоор DC/EP /digital currency/electronic payment - "дижитал валют ба цахим төлбөр"/ гэж нэрлээд байгаа аж. Цахим төлбөрийн систем нь биткион болон бусад криптовалютаас ялгаатай нь гүйлгээний нэрээ нууцалж чадахгүй байгаа хэдий ч хэрэглэгчдийн хувийн нууцыг хамгаална гэж Хятадын Төв банк амласан байна.
 
Тус банкны гол зорилго нь хувь хүн, хуулийн этгээд, улсын эзэмшил дэх дансанд байгаа бэлэн ба бэлэн бус нийт мөнгөний зарим хэсгийг эсвэл гүйлгээнд байгаа бэлэн мөнгийг дижитал токеноор орлуулах юм. Гэхдээ банкны хадгаламж, хувийн дансан дахь үлдэгдэл зэргийг солихгүй гэж Хятадын Төв банкны дарга И Ганг өнгөрсөн онд мэдэгджээ.
 
Албан ёсны дижитал валютыг хэрэглээнд гаргах бэлтгэл ажлаараа Хятад бусад олон орноос түрүүлж байгаа юм. Сүүлийн жилүүдэд тус улсад уламжлалт цаасан мөнгөн тэмдэгт болон бэлэн мөнгө хэрэглэх нь эрс багасаж, ухаалаг гар утсаар төлбөр тооцоо хийх системийг маш түгээмэл ашигладаг болсон бөгөөд Хятадын иргэдийн ихэнх нь, ялангуяа хотын залуус түрийвч эсвэл бэлэн мөнгө авч явахаа больжээ. Үүний оронд тэд “WeChat Pay” болон “Alibaba Group Holding Ltd”-ийн охин компани болох “Ant Financial Services Group”-ийн удирддаг “Tencent Holdings Ltd” компанийн “Alipay” төлбөрийн системийг ашигладаг.
 
Энэ сарын эхээр мөн “Хятадын Хөдөө аж ахуйн банк” ирээдүйн төлбөрийн системд зориулагдсан цахим түрийвчээ туршиж эхэлжээ.
 
Төрийн дижитал төлбөрийн системд шилжсэнээр мөнгө угаах, мөрийтэй тоглоом болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд ихээхэн тус болно гэж Хятадын Төв банк мэдэгдсэн байна.
 
 

Хятадын дижитал юань хэрэглээнд гарах дөхсөөр
2020-04-22 14:30:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ