Пүрэв, 2024-04-25
DJI шинэ загвар удахгүй худалдаанд гарна

Дрон үйлдвэрлэгч “DJI” удахгүй “MAVIC AIR 2 ”  загвараа худалдаанд гаргахад бэлэн болжээ. Энэ удаагийн загвар агаарт илүү удаан нисэхээс гадна, камерний нягтаршил, дэлгэцийн өргөн байдал гээд олон давуу талбай байхаар зохион бүтээгчид урласан байна. Ирэх сард 1 ширхэг үнэ нь 799 ам.доллар байхаар төлөвлөж байгаа бөгөөд зураг авах давтамж, бичлэгийн чанар зэрэг нь өмнөхөөсөө илүү сайжирсан аж. Үнийн хувьд өмнөх загвартай адилхан гэдгийг онцлох нь зүйтэй. Шинэ загвар арай илүү жин нэмэх шаардлагатай тулгасан талаар инженерүүд тайлбарлаад салхитайд илүү тогтвортойгоос гадна зай хураагуур арай урт хугацаанд ачаалал авахаар бүтээсэн байна. Камерийн хувьд 12 мегапикселийн нягтаршилтай, өнгө арай тодорсон, илүү загварлаг далавч их биетэй болсон аж. Олон төрлийн цаг агаарын сонголт буюу дэлгэцийн төрлөө сонгох боломжтой болж байгаагаас гадна хэрэглэгчдэд хамгийн их таалагдах “догь” байдлыг илүү их урлахыг хичээсэн талаар зохион бүтээгчид хэлжээ.

Эх сурвалж: https://www.wired.com


DJI шинэ загвар удахгүй худалдаанд гарна
2020-04-28 17:50:22
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-04-28 21:06:19
    bataa: Saikhan techlogo bna daa. avnaa ennees