Лхагва, 2024-04-17
“Apple” зарим дэлгүүрээ нээж эхэллээ

Үйлчлүүлэгч нарынхаа халууныг шалгах, маск зүүсэн байх, хоорондын зай барих гэсэн үндсэн шалгууртай Apple компани худалдан авагч нарыг өөрсдийн дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломж олгож эхэллээ. Халдварт өвчин тархах аюултай ч худалдааны салбар ээлж дараалан дэлгүүрүүдээ нээсээр байна. Тэгвэл дэлгүүрт нэвтрэхийн тулд багаггүй шалгуур давах шаардлагатай болж байгаа аж. АНУ-ын 50 мужид нийт 25 дэлгүүрээ нээгээд байгаа гэсэн мэдээлэл бий. Нийт хоёр сарын хугацаанд хаалттай байсан дэлгүүрүүд компанийн хувьд багаггүй алдагдалд орох эрсдэл үүрсэн. Гэвч үйлчлүүлэгч нарынхаа эрүүл мэндэд хамгийн их анхаарч байгаа компанийн нэг бол Apple билээ.  

Эх сурвалж: https://www.usatoday.com/story/money/2020/05/18/coronavirus-reopening-apple-prepares-open-some-stores-week/5211472002/


“Apple” зарим дэлгүүрээ нээж эхэллээ
2020-05-19 15:41:30
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ