Пүрэв, 2024-03-28
Дэлхийн анхны эвхэгддэг зөөврийн компьютерыг "Lenovo" гаргажээ

“Lenovo” компани тэг дундуур нь нугалж болдог 13 инчийн OLED дэлгэцээр тоноглосон “Thinkpad X1 Fold” зөөврийн компьютероо гаргажээ.
 
Энэхүү зөөврийн компьютерыг бүрэн дэлгэсэн эсвэл дэлгэцийг нь зэргэлдээ хоёр дэлгэц болгон хуваасан тохиолдолд том таблет болгон ашиглаж болно. Мөн хэвтээ байдлаар гар, суурийн хамт 13 инчийн зөөврийн компьютер болгож эсвэл 90 градус нугалж босоо байдлаар ашиглах боломжтой юм.
 
“Thinkpad X1 Fold” зөөврийн компьютер нь “Intel” компанийн бүтээсэн “Lakefield” процессортой, хос USB-C порт болон SIM картын оролттой, 8 гб-ын шуурхай санах ой, 1 тб-ын багтаамжтай үндсэн санах ойтой байна. Нэг кг орчим жинтэй бөгөөд 5G технологийг дэмждэг аж.
 
“Lenovo” компани мөн 0.9 кг жинтэй “ThinkPad X1 Nano” зөөврийн компьютероо танилцуулсан байна. Энэ нь урьд өмнө үйлдвэрлэж байсан компьютеруудаас хамгийн хөнгөхөн зөөврийн компьютер юм. 

Дэлхийн анхны эвхэгддэг зөөврийн компьютерыг "Lenovo" гаргажээ
2020-10-02 17:48:21
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ