Бямба, 2024-04-20
Фэйсбүүк компани Мессэнжэрээ Инстаграмтай нэгтгэлээ

Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг өөрийн үндсэн сошиал платформын мессэнжэр үйлчилгээг Инстаграмтай нэгтгэх санааг одоогоос 18 сарын өмнө илэрхийлж байв.
 
Тэгвэл энэ санаа өнөөдөр амьдрал дээр хэрэгжиж байна. Өнөөдрөөс эхлэн Инстаграм платформын “direct messaging” үйлчилгээ Instagram Direct-ийг Фэйсбүүкийн мессэнжэрээр сольж байгаа ажээ. 
 
Ингэснээр Фэйсбүүк компанийн эзэмшдэг хоёр сошиал платформ анх удаа хоорондоо зураг, дүрс бичлэг солилцдог болж байна.
 
Цаашдаа WhatsApp мессэнжэрийг бас энэ маягаар нөгөө хоёр платформтай нэгтгэх нь тодорхой болжээ.  
 
Инстаграмын хэрэглэгчид шинэ боломжийг ашиглаж эхлэхийн тулд аппликэйшнийхээ хувилбарыг ахиулах хэрэгтэй гэнэ.
 
Гэхдээ хоёр хэрэглээгээ нэгтгэх эсэх нь хэрэглэгчийн сонголт бөгөөд энэ шилжилтийг хурдасгахын тулд Фэйсбүүк компани нэгтгэсэн хүмүүсийг “selfie sticker”-ээр урамшуулж байгаа ажээ.
 
Шинэ боломж эхний шатанд дэлхийн цөөн орны хэрэглэгчдэд нэвтэрч байгаа ба тун удахгүй бүх улс орны хэрэглэгчдийг хамрах гэнэ.

Фэйсбүүк компани Мессэнжэрээ Инстаграмтай нэгтгэлээ
2020-10-14 08:55:17
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0