Бямба, 2024-04-20
ФОТО: Монголын анхны ухаалаг гар утас Hulan21 Plus загварыг танилцууллаа

Ehlel брэндийн хамт олон 2021.09.21-нд монгол инженерүүдийн бүтээсэн анхны ухаалаг гар утас Hulan21 Plus-ийн нээлтээ албан ёсоор Корпорейт Конвейшн төвд хийлээ. 

 

Тус компанийн залуус Монгол Улсын хатуу ширүүн нөхцөлд зохицсон, говь хангай дамжин амьдардаг, байгалийн хурд хүч, тэсвэр тэвчээрийг харуулсан хуланг бэлгэдэж, 2021 онд хэрэглэгчдийн гарт хүргэж байгаа гэдэг утгаар Hulan21 Plus хэмээн анхны утсаа нэрлэжээ. Цаашдаа Hulan22, Hulan23, W сери, M сери гэх мэтчилэн олон загварууд гаргах болно гэж Ehlel компанийн захирал Ч.Батзаяа хэлсэн юм.

Ehlel-ийн хамт олон хэдийн чихэвч, USB залгуур, цэнэглэгч зэрэг гар утасны олон төрлийн дагалдах хэрэгслийг үйлдвэрлэн Монголдоо төдийгүй олон улсын зах зээлд гарган үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
 

Ehlel ХХК-ийн захирал Ч.Батзаяа: 

"Монголын технологийн бүтээгдэхүүн бий болгоно гэдэг бидний эрхэм зорилго. Япон гэхээр Тоёота, Хонда, Панасоник, Солонгос гэвэл Самсунг, LG, Америк гэхээр Форд, Apple зэрэг технологийн брэнд нь хамгийн түрүүнд санаанд ордог. 

Харин Монгол Улс нүүрс, алтаар дэлхийд танигдаж байна. Үүнийг эвдэж, Монгол орон технологийн брэндтэй улс шүү гэдгийг таниулахын төлөө, энэ бүхний эхлэл нь байгаасай гэсэндээ Ehlel гэдэг нэр өгч, хамт олон маань зүтгээд явж байна. 

Ehlel-ийн залуус 2024 онд монголчууддаа зориулж Zelme24 нэртэй автомашин үйлдвэрлэхээр ажиллаж байгаагаа дуулгасан юм.

Бидний хамгийн том амжилт бол ухаалаг утсыг хэрхэн бүтээдэг, ямар лицензүүд авдаг, ямар үе шатуудыг давдаг вэ гэдгийг мэдсэн явдал юм. Монголчуудынхаа итгэлийг нь алдахгүй зүтгэх болно. Монгол Улсыг технологиор илэрхийлэх брэндийг бүтээхийн төлөө хором бүр чармайн ажиллах болно" гэв.

Ehlel брэндийн хөрөнгө оруулагч, “BOJSS Cosmetic” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Батсүх:

"Манай монгол залуучууд хийж чадна гэж итгэсэн учраас би дэмжиж ажилласан" гэлээ. Hulan21 Plus утасны нээлтийн үеэр Ehlel-ийн залуус 2024 онд монголчууддаа зориулж Zelme24 нэртэй автомашин үйлдвэрлэхээр ажиллаж байгаагаа дуулгасан юм. 

 

"Том амжилт" компанийн захирал Ж.Шижир:

"Батзаяа найз маань чихэвч, цэнэглэгч хийгээд олон жил амжилттай явсан. Багагүй туршлага хуримтлууллаа, утас хийнэ гэсэн багын мөрөөдлөө биелүүлэхээр надад санал тавьсан юм.  Тэгэхэд би шууд л дэмжсэн, итгэл үнэмшил төрсөн. Учир нь Батзаяа маань юу л хүснэ заавал ард нь гарч чаддаг. Монголд хийж байгаагүй том төсөл боловч би итгэж хамтарсан" гэлээ.

Гар утасны дагалдах хэрэгсэл, нэмэлт бүтээгдэхүүнүүдээ Энэтхэг, Япон, Сингапур улсууд руу нийлүүлж байгаа ажээ. 

2007 онд Ehlel.com сайтыг үүсгэн байгуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Ehlel компани өнөөдрийн байдлаар 21 аймагт  900 гаруй гэрээт салбартай, БНХАУ-ын Гуанжоу хот, АНУ-ын Вайоминг мужид албан ёсны охин компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Жижиг хэмжээний цахилгаан бараа үйлдвэрлэл, мэдээллийн технологийн сургалтын байгууллага, санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагуудыг удирдан явуулж байна. Гар утасны дагалдах хэрэгсэл, нэмэлт бүтээгдэхүүнүүдээ Энэтхэг, Япон, Сингапур улсууд руу нийлүүлж байгаа ажээ. 

 

Ehlel компанийн захирал Ч.Батзаяа Hulan21 Plus утсыг танилцууллаа.

Hulan21 Plus  утсыг 599 мянган төгрөгийн үнэтэйгээр хэрэглэгчдийн гарт захиалга авч хүргэх бөгөөд нийт 5000 утас үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. "Хамгийн сайхан мэдээ нь энэ утас бий болох өдөр 4300 орчим захиалагч хэдийнээ захиалгаа өгсөн. 4000 утасны хүргэлтийг хийх ажил их хугацаа шаардагдах тул 20 хоногийн дотор бүх хүргэлтээ дуусгахаар ажиллаж байна. Үнэхээр яаралтай хурдан авмаар байгаа хүмүүс төв оффисоос ирээд утсаа авах боломжтой" гэлээ.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Ehlel компаниас өчигдөр мөн олон улсад эх орныхоо нэрийг гаргасан олимп, паралимп, тив, дэлхийн аваргууд, шилдэг тамирчдадаа зориулан Hulan21 Plus утсыг бэлэглэсэн юм.

Мөн Hulan21 Plus ухаалаг утсыг захиалсан хэрэглэгчдийнхээ дунд сугалаат урамшуулал зарлан, 10 азтанд сургалтын төвд суралцах, Ehlel-ийн бүрэн дунд сургуульд 12 жил үнэ төлбөргүй суралцах, амралтын газар амрах, Гуанжоуд суралцах, Zelme24 автомашин  авах эрхийн бичиг, Hulan22 утас авах эрхийн бичиг, банк дүүрэн шатахуунтай Aqua автомашин зэрэг олон урамшууллаар бэлэг барьсан.

ФОТО:
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
 
 

 


ФОТО: Монголын анхны ухаалаг гар утас Hulan21 Plus загварыг танилцууллаа
2021-09-25 23:22:51
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0