Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” 2020 оны аравдугаар сарын 01-нд олон нийтэд танилцуулагдсан цагаас хойш 1 жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд төрийн 57 байгууллагын 571 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia” системд нэгтгээд байгаа бөгөөд 4,9 сая удаагийн төрийн үйлчилгээг амжилттай үзүүлж, төлбөртэй үйлчилгээнээс 4,8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.
Систем нэвтэрснээр Монгол улсын иргэн төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах унааны зардал, хугацаанаас үүдэлтэй зардал (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр), төрийн үйлчилгээ авахад шаардагдах баримт бичиг бүрдүүлэх зардал зэрэгт нийт 52,8 тэрбум төгрөг хэмнээд байна.
Тус систем үйлчилгээгээ цахимжуулжсан төрийн байгууллагуудыг харьяалах яамдаар нь багцлан танилцуулж байна.
| Харъяалах яам | e-Mongolia системд холбогдсон үйлчилгээ |
| ЭМЯ | 5 |
| ХХМТГ | 4 |
| БШУЯ | 5 |
| ЭХЯ | 18 |
| ХНХЯ | 38 |
| ЕС | 29 |
| БХБЯ | 33 |
| СЯ | 57 |
| Шадар сайд | 54 |
| ХЗДХЯ | 134 |
| Нийслэл | 97 |
| ХХААХҮЯ | 77 |
| ЗТХЯ | 9 |
| ЗГХЭГ | 1 |
| ГХЯ | 4 |
| БОАЖЯ | 2 |
| УУХҮЯ | 1 |
| УИХ | 3 |
“e-Mongolia” систем өнөөдөр 2 сая гаруй иргэн давхардсан тоогоор 6 сая гаруй үйлчилгээг цахимаар авсан ажээ. Үүний зэрэгцээ гар утасны аппликейшн идэвхтэй хэрэглэгчийн тоо 806,286 болж өссөн байна.

Тус системд 2021 оны 10 дугаар сараас эхлэн орон нутгийн нутгийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг цахимжуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Төв, Хөвсгөл, Булган, Дархан-уул, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг зэрэг долоон аймаг нутгийн захиргааны байгууллагынхаа үйлчилгээг цахимжуулаад байна.
Эрэлттэй үйлчилгээ: Нэг шатлалт
|
Үйлчилгээний нэр
|
|
| 1 | Вакцины гэрчилгээ |
| 2 | Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт |
| 3 | Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа |
| 4 | Жолоочийн лавлагаа, мэдээлэл |
| 5 | Иргэний үнэмлэхийн лавлагаа |
| 6 | Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл |
| 7 | Жолоодох эрхийн оноо |
| 8 | Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа |
| 9 | Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /иргэн/ |
| 10 | Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт |
Эрэлттэй үйлчилгээ: Олон шатлалт
| Үйлчилгээний нэр | |
| 1 | Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох |
| 2 | Иргэний үнэмлэх дахин авах |
| 3 | Гадаад паспорт дахин авах |
| 4 | Шүүхийн шийдвэрийн архивын лавлагаа (НАГ) |
| 5 | Дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал (НЦУГ) |
| “e-Mongolia”: Төсөвт 4.8 тэрбум төгрөг төвлөрүүлж, иргэдээс 52.8 тэрбум төгрөг хэмнэв |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38