Пүрэв, 2024-04-25
“Snap”-ийн хиймэл оюунд суурилсан үйлчилгээнд 3 сая хэрэглэгч шинээр нэмэгдэв

“Snap” компанийн “Snapchat+” төлбөртэй үйлчилгээнд гурван сая гаруй хэрэглэгч шинээр бүртгүүллээ.  Сарын 3.99 ам.долларын хураамжтай тус үйлчилгээ нь компанийн саяхан хөгжүүлсэн хиймэл оюуныг ашиглах боломж олгодог.

Сүүлийн 11 долоо хоногийн хугацаанд төлбөртэй хэрэглэгчдийнх нь тоо нэг саяар нэмэгдсэнийг тус компани онцолж байна.

Хэрэглэгчдэд энэхүү үйлчилгээ өнгөрсөн оноос хүрч эхэлжээ. Харин “Snap” компани “OpenAI”-ийн “ChatGPT”-ийн технологид суурилсан “My AI” чатботоо төлбөртэй үйлчилгээндээ нэвтрүүлснээ энэ оны хоёрдугаар сард зарласан юм.

“Snap” ойрын хугацаанд “My AI” технологийг зөвхөн төлбөртэй хэрэглэгчдэд биш, бүх хэрэглэгчдэд нээлттэй болгохоо мэдээллээ. Тус компани дунд хугацаандаа “Snapchat+” үйлчилгээний хэрэглэгчдийнхээ тоог 10 сая хүргэх зорилт тавиад байгаа юм. Бусад олон нийтийн сүлжээний компаниудын адил “Snap” зар сурталчилгааны орлого буурсантай холбоотой хүндрэлийг шийдвэрлэх шаардлагатай болоод байгаа аж.

2023 оны эхний хагаст “Snap”-ийн орлого улам буурах төлөвтэй байгааг тус компани анхааруулж байна. 2022 оны эцсээр “Snap” компанийн борлуулалтын өсөлт зогсонги байдалд орсон юм.


“Snap”-ийн хиймэл оюунд суурилсан үйлчилгээнд 3 сая хэрэглэгч шинээр нэмэгдэв
2023-04-27 12:23:24
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ