Пүрэв, 2024-03-28
Леброн Жэймс 39 сая ам.долларын харш худалдан авчээ

Леброн Жэймс Бэверли Хиллсд 39 сая ам.долларын харш худалдан авчээ. Энэ жил аварга авах хамгийн өндөр магадлалтай багаар Лос Анжелес Лэйкерс баг тодорсон ч лиг халдварын улмаас хойшлогдсоор өнөөдрийг хүрсэн. Гэхдээ багийн ахлагч Леброн өөрийн ар гэрийн амьдралыг цэгцэлж явна. Тэрээр он гараад өөрийн эзэмшлийн байшинг зарсан мэдээлэл газар авч, багаа солих талаар яриа өрнөөд байсан. Тэгвэл Бэверли Хиллст 39 сая ам.долларын үнэтэй харш худалдаж авсан талаар баттай эх сурвалж мэдээллээ. Ийнхүү Леброны ирээдүй тодорхой болж байх шиг байна. Багаа солихгүй эндээ зодог тайлах болов уу. 

 Эх сурвалж: https://www.essentiallysports.com/nba-news-lebron-james-acquires-a-lavish-beverly-hills-mansion-valued-at-39-million-reports/


Леброн Жэймс 39 сая ам.долларын харш худалдан авчээ
2020-07-06 08:50:36
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ