Пүрэв, 2024-04-25
Д.Батгэрэл Кайлер Филлипс нарын тулаан Абу-Дабид болно

Мэргэжлийн холимог тулааны тамирчдаас дэлхийн шилдэг холбоо (UFC)-нд тулалдаж буй, Монгол Улсын анхны тулаанч Д.Батгэрэл ирэх аравдугаар сарын 3-нд АНУ-ын тулаанч Кайлер Филлипстэй тулалдахаар болжээ.
 
Тэд Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Даби хотын Яас аралд байдаг “Тулааны арал” дээр өрсөлдөх аж.
 
Манай улсын тамирчин хамгийн сүүлд UFC 248 тэмцээнд Аргентиний тулаанч Гидо Каннеттиг хүнд цохилтоор унаган анхны ялалтаа авсан юм.
 
Харин түүний энэ удаагийн өрсөлдөгч Кайлер Филлипс хамгийн сүүлд буюу өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан “UFC Norfolk” өдөрлөгийн тулаанд Габриел Силваг ялсан байна.

Д.Батгэрэл Кайлер Филлипс нарын тулаан Абу-Дабид болно
2020-09-11 12:27:53
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ