Баасан, 2024-03-29
Ховд аймгийн баг “Үндэсний Цом-2020” тэмцээнд түрүүлж Улсын аврага боллоо

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор МХБХ-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн” энэ сарын 14-өөс 19-ний хооронд Улаанбаатар хотод Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай явагдаж өндөрлөлөө.
 
Монгол улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Монголын Хөл бөмбөгийн холбоо санаачлага гарган 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2013 оноос “Үндэсний цом” нэртэйгээр жил бүр уламжлал болгон зохиож ирсэн байдаг.
 
Тэгвэл 2020 оны хувьд Ховд аймгийн шигшээ багийн хувьд Дээд шатны В хэсэгт Өмнөговь, Дархан-Уул, Увс аймгуудтай хэсгийн тоглолтуудаа эхлүүлсэн юм.
 
Эхний тоглолтоо Өмнөговь аймгийн эсрэг хийж, С.Отгонцагаан, Н.Бямбадорж, Ц.Бат-Эрдэнэ нарын гоолоор 3:2-оор хожсон бол дараагийн тоглолтоо хөрш Увс аймгийн багтай хийж, Ш.Энхтүвшин, Э.Цогбадрал нарын гоолоор 2:1-ээр хожсоноор хэсгээс гарах болзлоо хангасан юм.
 
Хэсгээ аль нь тэргүүлэхээ шийдэх тоглолтонд хүчирхэг Дархан-Уул аймгийн багт 0:2-оор хожигдож, 2-оор гарч хагас шигшээд Дорнод аймагтай учраа таарч, хагас шигшээд Дорнод аймгийн багийг Ц.Бат-Эрдэнэ, Ш.Энхтүвшин нарын гоолоор хожиж, 6 жилийн дараа уг тэмцээний пиналд дахин нэг удаа өрсөлдөх эрхтэй болсон.
 
Шигшээ тоглолтонд өмнөх 2019 оны аврага Орхон аймгийн багтай хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэн ч Ц.Отгонцагааны оруулсан цорын ганц гоолоор хожил байгуулсан байна.
 
Ийнхүү алс баруун хязгаар Ховдын аймгийн залуус 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний Цом-2020 тэмцээнд АНХ удаа аврага авлаа. Ховд аймгийн хувьд 2013 онд Хүрэл медаль, 2014 онд Мөнгөн медаль хүртэж байсан амжилттай юм. Мөн тус тэмцээний шилдэг хамгаалагч-аар Ховд аймгийн багийн тоглогч Н.Бямбадорж шалгарсан байна.
 
Уг тэмцээнд оролцоход дэмжлэг, туслалцаа үзүүлсэн аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тэргүүнтэй Хөлбөмбөгийн холбоо, аймгийн ЗДТГ, аймгийн Биеийн тамир, спортын газар, аймгийн төвийн зарим сургуулийн хамт олонд болон эцэг, эхчүүд та бүхэндээ баярлаж, талархсанаа баг, тамирчдынхаа өмнөөс илэрхийлж байна.

 


Ховд аймгийн баг “Үндэсний Цом-2020” тэмцээнд түрүүлж Улсын аврага боллоо
2020-09-24 15:57:07
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ