Баасан, 2024-03-29
Олимпын наадмын бамбарын буухиа гуравдугаар сарын 25-нд Фүкүшима мужаас эхэлнэ

 
Токио хотноо болох зуны Олимпын наадмын бамбарын буухиа гуравдугаар сарын 25-нд Фүкүшима мужаас эхэлнэ гэж тус наадмыг зохион байгуулах хорооны цахим хуудсанд мэдээлжээ. Цар тахлын улмаас хойшлуулсан Олимпын наадмын бамбарын буухианы хуваарь, чиглэлд өөрчлөлт оруулаагүй байна. Наадмыг эхлүүлэх өдрийг нэг өдрөөр урагшлуулсан учир бамбарыг буухиалах өдөр мөн өмнө нь товлосноос нэг өдрийн өмнө эхэлнэ. 
 
Буухиа төлөвлөсний дагуу 121 хоног үргэлжлэх бол бамбарыг Японы бүх 47 мужаар буухиалан авч явна. Японы нийслэл Токио хотноо энэ оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд зуны олимпын наадам болох ёстой байсан боловч коронавирус цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ.

Олимпын наадмын бамбарын буухиа гуравдугаар сарын 25-нд Фүкүшима мужаас эхэлнэ
2020-09-29 16:48:03
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0