Баасан, 2024-03-29
'Манчестер Юнайтед", "Парис Сэйнт Жирмэйн" клубийг талбайд нь буулган авлаа

Европын Хөл бөмбөгийн Холбооны "Аваргуудын лиг" тэмцээний хэсгийн шатны эхний тоглолтууд урьд шөнө явагдлаа.

Хөл бөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байсан Францын "ПСЖ", Английн "Манчестер Юнайтед" клубүүдийн тоглолт 1:2-оор Юнайтедын хожлоор өндөрлөлөө. Энэ хожил "Улаан чөтгөрүүд" аваргуудын лигийн хүрээнд Парисын багийг талбайд буулган авч буй хоёр дахь тохиолдол юм.

Урьд шөнийн тоглолтын эхний гоолыг "Ман Юнайтед"-ын шинэхэн ахлагч Бруно Фернандеш оруулсан бол Энтони Марсиаль өөрийн хаалганд гоол оруулж тоо 1:1 болсон. Харин хожлын гоолыг 2019 оны 05 сарын 6-нд ПСЖ-ийн хаалганд эцсийн мөчид гоол оруулж байсан Маркус Рэшфорд 87' дахь минутад орууллаа.

Аваргуудын лигийн хэсгийн шатны эхний тоглолтуудын дүн:

Зенит 1:2 Клуб Бругге
Динамо Кьев 0:2 Ювентус
Лайпзиг 2:0 Истанбул Башакшехир
Ренне 1:1 Карснодар
Лацио 3:1 Боруссия Дортмунд
Челси 0:0 Сэвияа
ПСЖ 1:2 Ман Юнайтед
Барселона 5:1 Ференцварос


'Манчестер Юнайтед", "Парис Сэйнт Жирмэйн" клубийг талбайд нь буулган авлаа
2020-10-21 11:14:42
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ