Бямба, 2024-04-20
Рафэйл Надал мэргэжлийн теннисийн холбооны 1000 дахь ялалтаа байгууллаа

Дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгддэг Испани теннисчин Рафэйл Надал “Paris Masters” тэмцээний шөвгийн 32-т нутаг нэгт Фелициано Лопезийг буулган авч, Мэргэжлийн Теннисийн Холбооны 1000 дахь ялалтаа байгууллаа.

1972 онд байгуулагдсан Мэргэжлийн Тенниссийн Холбооны түүхэнд 1000-аас дээш хожилтой гурван теннисчин байсан. Рафэйл Надал дэлхийн шилдгүүдийн нэг гэдгээ баталж 1000-аас дээш ялалт байгуулсан дөрөв дэх теннисчин болж буй нь энэ юм.

МТХ-ны түүхэнд хамгийн олон ялалт байгуулсан тамирчдыг АНУ-ын домогт тамирчин Жимми Коннорс 1274 хожилтойгоор тэргүүлдэг бол Рафэйл Надалын мөнхийн өрсөлдөгч, өдгөө дэлхийн чансааны дөрөвт бичигдэж буй Рожер Федерер 1242 ялалт байгуулснаараа уг жагсаалтыг аман хүзүүнд бичигддэг билээ.

Эх сурвалж: BBC


Рафэйл Надал мэргэжлийн теннисийн холбооны 1000 дахь ялалтаа байгууллаа
2020-11-05 14:58:39
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0