Бямба, 2024-04-20
SPS телевиз Испанийн Ла лигийг Монголд дамжуулна

Европын хөлбөмбөгийн шилдэг лигүүдийн нэг Испанийн Ла Лигийн тоглолтуудыг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр SPS телевиз үзүүлэхээр боллоо. 11-р сарын 21-ээс эхлэн долоо хоног бүр хамгийн сонирхолтой таван тоглолтыг шууд дамжуулан хүргэнэ.

Хөлбөмбөг сонирхогчид Европын Хөлбөмбөгийн Холбооны Аваргуудын лиг, Европа лиг, Английн Премьер лигийн тоглолтуудыг SPS телевизээр хүлээн авч үзэж байсан бол Ла лиг дөрөв дэх Европын том лигийн тэмцээн болж байна.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хамгийн олон буюу 6 удаа хүртсэн Аргентины хөлбөмбөгчин Лионель Мессигээр ахлуулсан “Барселона”, Аваргуудын Лигийн хамгийн олон цомтой “Реал Мадрид” багуудын үнэнч фанатуудын хувьд энэ бол баяртай мэдээ байх нь гарцаагүй.

Долоо хоног бүр SPS NATIONAL сувгаар нэг тоглолт, SPS CLASSIC сувгаар 4 тоглолтыг шууд дамжуулан үзүүлэх болно.


SPS телевиз Испанийн Ла лигийг Монголд дамжуулна
2020-11-18 11:09:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0