Пүрэв, 2024-03-28
Боксчин Н.Төгсцогтын чансаа доошилж 8 дугаарт эрэмбэлэгджээ

Мэргэжлийн боксын “vRINGe” сэтгүүлийн газраас тамирчдын чансаагаа шинэчлэн гаргасан бөгөөд энэ сард болсон тэмцээний дүнгээс шалтгаалан, хөнгөн, дунд жинд чансаа бага зэрэг өөрчлөгджээ.

 
Монголын мэргэжлийн боксчин Н.Төгсцогт тус сэтгүүлийн чансааны 7-гоос бууж 8 дугаарт эрэмбэлэгдсэн бол БНХАУ-ын тамирчин Сю Чхань 5-аас 4 дүгээр байранд дэвшиж, Их Британийн Конлан 9-өөс бууж 10 дугаарт эрэмбэлэгджээ.
 
Харин хагас хөнгөн буюу 57,2 кг-ын жинг Гэри Рассель тэргүүлсэн хэвээр байна. Н.Төгсцогтын хувьд өнгөрсөн оны есдүгээр сард дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаанаа хийж ялалт байгуулан, WBC холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселлтай дахин хүч үзэх эрхтэй болсон билээ.

Боксчин Н.Төгсцогтын чансаа доошилж 8 дугаарт эрэмбэлэгджээ
2021-02-20 09:42:40
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ