Бямба, 2024-04-20
Монголын шигшээ баг Тбилисийн их дуулгад гуравдугаар байр эзэллээ

Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийн нэг Тбилисийн их дуулга Гүрж улсын нийслэлд болж өндөрлөлөө.
 
Тус тэмцээнээс Монголын шигшээ баг 2 алт, 2 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар гуравдугаар байранд орсон байна.
 
Манай улсаас нэг мөнгөн медалиар илүү Канадын шигшээ баг хоёрт орсон бол 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл медальтай Гүржийн шигшээ баг нутагтаа тэргүүллээ.
 
Нийт 80 улсын 441 тамирчин оролцсон тус тэмцээнд Монголын шигшээ багийн 12 жүдоч оролцсон юм.

Монголын шигшээ баг Тбилисийн их дуулгад гуравдугаар байр эзэллээ
2021-03-29 09:46:55
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0