Пүрэв, 2024-04-25
П.Буяндэлгэр Азийн бөхийн холбооны ЕНБД-аар сонгогдлоо

Азийн бөхийн холбооны удирдах зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргаар П.Буяндэлгэр сонгогдсон талаар Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ. Казахстаны нийслэл Алматы хотноо Ази тивийн олимпийн эрх олгох чөлөөт бөхийн тэмцээнийг зохион байгуулсан. Үүнтэй зэрэгцэн Азийн бөхийн холбооны хурал болж, Монголын шигшээ багийг удирдан оролцсон Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга П. Буяндэлгэр Азийн бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, удирдах зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргын албанд томилогдлоо.
 
Түүнээс гадна удирдах зөвлөлд Солонгос, Япон, Кыргиз, Казахстан, Йемен, зэрэг долоон улсын төлөөлөгчид сонгогдсон байна. Харин ерөнхийлөгчөөр Казахстан улсын Даултет Турлыханов сонгогдож, дэд ерөнхийлөгчөөр БНСУ-ын Кеннет Ли нар сонгогджээ.
 
Энэ нь Монгол хүн Азийн бөхийн холбооны удирдах албанд томилогдож буй анхны тохиолдол боллоо.
 
П. Буяндэлгэрийн хувьд "Улаанбаатар спорт менежмент" компанид гадаад харилцааг хариуцсан ажилладаг бөгөөд сүүлийн 20-иод жилийн хугацаанд Биеийн тамир, спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо, “Улаанбаатар спорт менежмент" компани зэрэг газруудад гадаад харилцаа хариуцан ажиллаж байсан Франц, Орос, Англи, хэлтэй мэргэжлийн төлөөлөгч юм. 

П.Буяндэлгэр Азийн бөхийн холбооны ЕНБД-аар сонгогдлоо
2021-04-14 09:23:15
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ