Баасан, 2024-04-19
Манчестер Сити Английн дээд лигт түрүүллээ

Английн Премьер лигийн 35-р тойргийн нөхөн тоглолтууд өчигдөр/2021.05.11/ явагдаж, Манчестер Сити баг гурван тойргийн өмнө аварга болох болзлоо хангалаа. Лигийг тэргүүлэгч Ситигийн араас 10 оноо дутуу аман хүзүүнд явж байсан Манчестер Юнайтед өчигдөр талбайдаа Лэйстер Ситиг хүлээн авч тоглон хожигдол хүлээлээ. Лэйстер Сити өрсөлдөгчөө талбайд нь 19 настай залуу Люк Томас, Турк хамгаалагч Чалар Сёюнджю нарын гоолоор 2-1 гэсэн харьцаатай хожиж, Ситид аварга болох замыг нь засч өглөө.
 
Ийнхүү Манчестер Сити сүүлийн есөн жилийн хугацаанд тав дахь удаагаа Премьер лигийн аваргаар тодорлоо.
 
Аварга болсноо мэдсэн Манчестер Ситигийн ахлах дасгалжуулагч Пеп Гвардиола “Энэ улирал, энэ Премьер лигийн цом бусадтай адилгүй. Үнэхээр хамгийн хэцүү нь энэ байлаа. Бид хэрхэн аварга авснаа үргэлж дурсч явах болно. Би энд байгаадаа, энэ залуусыг удирдаж байгаагаараа бахараж байна. Залуус маань маш онцгой. Энэ улирлыг давахын тулд бид маш олон хязгаарлалт, хүнд сорилтуудтай нүүр тулсан. Бидний гаргасан тууштай байдал ч гайхалтай байлаа. Өдөр бүр залуус маань амжилтын төлөө тэмцэж, илүү байхыг хичээлээ. Тэд бол нятаршгүй. Би Испани, Германы лигүүдэд баг удирдаж байсан. Гэхдээ би Английн лиг хамгийн хэцүү нь гэж хэлж чадна” гэв.
 
Өдгөө 50 настай Пеп Гвардиола 2016 онд Манчестер Ситиг удирдаж эхэлснээсээ хойш Английн дотоодын тэмцээнүүдээс найм дахь цомоо хүртэж байна.

Манчестер Сити Английн дээд лигт түрүүллээ
2021-05-13 17:47:22
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ