Пүрэв, 2024-03-28
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U23 насны ангилалд монгол охид дэлхийн чансааг тэргүүлж эхэлжээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 Дэлхийн чансаа есдүгээр сарын 28-нд шинэчлэгджээ.

 

Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртлэх эмэгтэй чансааг Монгол Улс тэргүүлж эхэлсэн тухай ФИБА мэдээлжээ.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо U21, U23 насны ангиллын хоёр багаа ФИБА-гийн өндөр чансаа оноо олгох тэмцээнүүдэд өрсөлдүүлсэн.

U21 хүртлэх насны шигшээ баг Франц, Румын улсуудад болсон Европын бүсийн FIBA 3x3 U21 Nations League цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож улсынхаа оноог ахиулсан юм

Харин С.Төгсжаргал дасгалжуулагчтай U23 насны эмэгтэй шигшээ баг Египет улсын Кайр хотод болсон Ази, Африкийн бүсийн FIBA 3x3 U23 Nations League-ийн зургаан цуврал тэмцээнд өрсөлдөж гурав түрүүлж, гурван удаа хоёрдугаарт орсон.

Тус тэмцээнд оролцсон нийт 26 орноос манай баг Румын улсын Бухарест хотод болсон FIBA 3x3 Nations League-ийн Финалын шилдэг найман багийн нэгээр шалгарч зургаадугаар байранд орлоо.

Финалын тэмцээнд Ази тивээс шалгарч тивээ төлөөлөн орсон цор ганц баг нь Монголын U23 эмэгтэй шигшээ баг байлаа.

Дээрх цуврал тэмцээнүүдэд өндөр амжилттай оролцон ФИБА-гийн чансааны оноо 748,763 болж Монгол Улс Дэлхийн чансааны тэргүүнд дээдэд жагсаж эхэллээ.

 
Mongolian 3x3 Basketball Association/MGL3x3

 

Эх сурвалж: Mongolian 3x3 Basketball Association/MGL3x3

 


Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U23 насны ангилалд монгол охид дэлхийн чансааг тэргүүлж эхэлжээ
2021-09-21 10:57:41
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ