Пүрэв, 2024-04-25
ДАШТ: Э.Даваачимэг, Б.Шоовдор нар хүрэл медаль хүртлээ

“Осло-2021” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өнөөдөр өндөрлөж, манай баг нийт зургаан хүрэл медальтай тэмцээнээ дуусгалаа. Дөрвөн хүрэл медаль, хоёр шагналт байртай Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 34 орноос 78 оноогоор гуравдугаар байрт орж, хүрэл цомын эзэн болсон юмХамгийн сүүлд манай эмэгтэй бөхчүүд 2013 онд Унгарын нийслэл Будапештэд болсон ДАШТ-д багаараа хоёрдугаар байр эзэлснээс хойш анх удаа шагналын тавцанд зогсож байгаа нь энэ юм байна.

Э.Даваачимэг Ослогоос Монголын багийн тав дахь хүрэл медалийг авчирлаа

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Эрхэмбаярын Даваачимэгийн Ослогоос Монголын чөлөөт бөхийн тамирчдаас тав дахь хүрэл медалийг авчирлаа. Тэрээр хүрэл медалийн төлөө Украины Соломия Винниктэй барилдаж, 11:8 харьцаатай ялсан байна. Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 68 дахь медаль болж байна.

Баатаржавын Шоовдор ДАШТ-ээс гурван жил дараалан медаль хүртлээ

ОУХМ Баатаржавын Шоовдор ДАШТ-ий 59 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо. Тэрээр хүрэл медалийн төлөө 2017 оны залуучуудын дэлхийн аварга, энэ жилийн Пан Америкийн аварга, АНУ-ын Майя Нильсоныг тун хүнд барилдааны эцэст 4:3-аар ялсан байна.

Б.Шоовдор сүүлийн дөрвөн удаагийн ДАШТ-ий медалийн төлөө барилдаж ийнхүү дараалан гурав дахь хүрэл медалиа зүүж байна. Ингэснээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас гурван удаа болон түүнээс дээш медаль хүртсэн зургаа дахь тамирчин (Х.Баянмөнх, З.Ойдов, С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, Б.Шоовдор) боллоо.

Эх сурвалж: МЧБХ


ДАШТ: Э.Даваачимэг, Б.Шоовдор нар хүрэл медаль хүртлээ
2021-10-08 13:02:59
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ