Баасан, 2024-03-29
“Улаанбаатар марафон-2022” гүйлтэд оролцох иргэдийг тавдугаар сарын 20-н хүртэл бүртгэнэ

Цар тахлын улмаас хоёр жил өнжсөн “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт тавдугаар сарын 28-нд Улаанбаатар хотод болох гэж байна. Энэ өдөр автомашингүй өдөр байх юм.

Гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид оролцдог онцлогтой.

Энэ жилийн хувьд 21.1 километрийн зайг 18-34, 35-54, 55-аас дээш нас, 5 километрийн зайг 12-17 нас, 18-аас дээш насны эрүүл мэндийн гүйлт гэсэн ангилалтай болгон өөрчилжээ.

“Улаанбаатар Марафон-2022” олон улсын гүйлтийн онлайн бүртгэлийг www.marathon.ulaanbaatar.mn сайтаар болон нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороодоос томилогдсон мэргэжилтнүүд хариуцан явуулж буй. Тэмцээний бүртгэл тавдугаар сарын 20-н хүртэл үргэлжилнэ.

МАРШРУТ:

 

2014 оноос эхэлсэн марафон гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр иржээ.

  • 2014 онд 16,839
  • 2015 онд 18,085
  • 2016 онд 25,000
  • 2017, 2018 онд 30,000
  • 2019 онд 32,000 гаруй иргэн оролцсон байна.

“Улаанбаатар марафон-2022” гүйлтэд оролцох иргэдийг тавдугаар сарын 20-н хүртэл бүртгэнэ
2022-05-12 07:59:06
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ