Пүрэв, 2024-04-25
“Энхийн гүйлт” Монголд болно

 Энэхүү гүйлтэд АНУ, ОХУ, Унгар, Австрали, Нидерланд, Шинэ Зеланд улсын гүйгч оролцохоо мэдэгджээ.

“Энхийн гүйлт”-ийг Сүхбаатарын талбайгаас эхлүүлж, 21 аймаг, 108 сумын нутаг дэвсгэрээр нийт 7250 км замыг 54 хоногт туулна гэв. 

“Энхийн гүйлт” хүн төрөлхтний эв нэгдэл, энх амгалан дэлхийг цогцлоох үндсэн зорилгын хүрээнд өрнөнө. Гүйгчид галт бамбарыг буухиалах (хүлээн авч, үдэн гаргах) явцдаа сургууль, цэцэрлэг, байгууллагуудаар зочлон “Эв нэгдэл надаас эхтэй” уриан дор эв найрамдал, нөхөрлөл хамгаас чухал болохыг таниулах юм.

“Энхийн гүйлт” 35 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд 160 гаруй орноор аялжээ. Олон улсын Энхийн гүйлтийг Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс дэмжин хамтран ажиллах юм байна.


“Энхийн гүйлт” Монголд болно
2022-05-16 08:23:56
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ