Баасан, 2024-04-26
О.Есүгэн, М.Намуун нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өнөөдөр тулалдана

Олон улсын боксын холбоо буюу "IBA"-ын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Истанбул хотноо долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай 10 тамирчин оролцсон.

Үүнээс -54 кг жинд О.Есүгэн Энэтхэгийн Шикшаг 3-2 харьцаагаар ялж шигшээ наймд шалгарлаа. Тэрээр хүрэл медалийн төлөө Тайландын Придакамон Тинтабтайтай өнөө шөнө тулалдана.

Мөн -57 кг жинд М.Намуун Венесуэлийн Ландаета Гомезтой тулалдан 4-1 харьцаагаар ялснаар шөвгийн наймд шалгарсан. Тэрээр хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Манишатай өнөө шөнө тоглоно.

Харин

  • -48 кг жинд Ж.Нямсүрэн шигшээ 16-д Венесуэлийн Кадено Рохастай тулалдан 5-0 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгав.
  • -50 кг жинд Б.Мөнгөнсаран эхний тулаандаа Туркийн Чакиркоглу Бусе Назд ялагдаж тэмцээнээ дуусгасан.
  • -52 кг жинд Л.Алтанцэцэг шигшээ 16-д шалгарсан Энэтхэгийн Зарин Нихаттай тулалдан 5-0 харьцаагаар ялагдаж тэмцээнээ өндөрлөв.
  • -60 кг жинд Г.Бадмаараг эхний шатанд Бразилын Беатриз Ласмин Феррейрад ялагдаж тэмцээнээ дуусгасан.
  • -63 кг жинд У.Шинэцэцэг эхний шатанд Туркийн Жизем Озерт ялагдан тэмцээнээ дуусгав.
  • -70 кг жинд Э.Эрдэнэтуяа шигшээ 16-д Польшийн Дариа Парадад ялагдаж тэмцээнээ өндөрлөв.
  • -75 кг жинд Н.Ану шигшээ 16-д Украины Каролина Махнод ялагдаж тэмцээнээ дуусгав.

О.Есүгэн, М.Намуун нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өнөөдөр тулалдана
2022-05-16 10:49:03
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ