Бямба, 2024-04-20
Иван Ярыгиний нэрэмжит тэмцээний өнөөдрийн хуваарийг танилцуулж байна

ОХУ-ын Красноярск хотод Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн гран при тэмцээн үргэлжилж байна.
 
Энэ ням гараг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Узбекистан, Молдав, АНУ, Канад, Египет, Грек, Израил, Иордан, Япон гэсэн 14 орны бөх оролцож буй.
 
Нутгийн эзэн Красноярскийн хязгаараас 26 бөх, ОХУ-ын 96, гадаадын 251 бөх зодоглож байна.
 
“Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх удаа хүч үзэж байсан билээ.
 
31 дэх удаагийн тэмцээнд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий нэг мөнгө, гурван медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Одончимэг тэргүүтэй 70 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг хүч үзнэ.
 
Өнөөдөр болох тэмцээний хуваарийг танилцуулья.
 
09:15-09:30 - Эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэй 50, 55, 59, 65 кг-ын хоёр дахь өдрийн жин үзэлт
 
09:30-10:00 - Эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын эхний өдрийн жин үзэлт
 
12:00-18:00 - Эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын дагах, эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
 
18:30-19:15 - Нээлтийн ёслолын ажиллагаа
 
17:30-18:00 - Эрэгтэйчүүдийн 74, 86, 92, 97, эмэгтэйчүүдийн 72, 76 кг-ын жингийн сугалаа
 
20:15-22:00 - Эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн шигшээ барилдаан

Иван Ярыгиний нэрэмжит тэмцээний өнөөдрийн хуваарийг танилцуулж байна
2020-01-24 09:25:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0