Мягмар, 2024-04-23
Яннис Адетокумбо хөлбөмбөгт нугасгүй

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Милуоки Бакс” багийн довтлогч, өнгөрсөн улирлын Хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан Яннис Адетокумбо хөлбөмбөг сонирхдог талаараа сэтгүүлчдэд ярьжээ.
 
“Надад хөлбөмбөг маш их таалагддаг. Хүүхэд байхдаа би “Арсенал”-ыг дэмждэг байсан. Аав маань хөлбөмбөг тоглодог байсан юм. Би ч гэсэн есөөс арванхоёр нас хүртлээ хөлбөмбөгөөр хичээллэж байгаад л дараа нь сагс руу урвасан юм.
 
FIFA тоглохдоо би ПСЖ-г авдаг. Би Златан Ибрагимовичийн үнэнч фэн нь шүү дээ.
 
 
Таван жилийн өмнө “Стэмфорд Бридж” цэнгэлдэх хүрээлэнгээр зочлох завшаан тохиолдсон. Хувцас солих өрөөгөөр нь орж, зүлэгт ногоон талбайд нь гарч бөмбөгөөр наадаж, өмсгөл дурсгалд аваад л цагийг зугаатай өнгөрөөсөн шүү. 
 
ПСЖ-ийн цэнгэлдэх хүрээлэнгээр орох боломж байгаа шүү гэхээр нь би захиалгаа өгчихлөө. Хэзээ нэгэн өдөр Неймар, Мбаппе нартай танилцах завшаан тохиолдоно оо гэдэгт найдаж байгаа шүү” гэж грек залуу ярьжээ.
 
 
 
 
Эх сурвалж www.wikimon.mn
 

Яннис Адетокумбо хөлбөмбөгт нугасгүй
2020-01-24 09:50:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0