Баасан, 2024-04-26
16 дахь удаагийн улсын харцага цолны хүндэтгэлийн барилдаан болно

Жем интернэшнл ХХК-ийн нэрэмжит “Монгол улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх” бөхийн барилдаан 2-р сарын 5-нд 12 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэж байна.

Тус барилдаан нь сар шинийн баярын өмнөх хамгийн том сорилго барилдаан гэдгээрээ онцлогтой бөгөөд Харцага цолтнууддаа хүндэтгэл үзүүлэхээр улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох юм.

Монгол улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх”  бөхийн барилдаанд хамгийн анх 2006 онд улсын харцага Г.Элбэг түрүүлж байв. Харин 2020 онд өнөөгийн залуу аварга О.Хангай улсын харцага цолтой байхдаа түрүүлж байсан түүхтэй билээ.


16 дахь удаагийн улсын харцага цолны хүндэтгэлийн барилдаан болно
2023-02-01 14:24:57
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ