Бямба, 2024-04-20
Ууланд аялахдаа юуг анхаарах ёстой вэ

Ууланд авирах аялал нь адал явдалт аяллын төрөлд багтдаг учраас өндөр эрсдэлтэй, хүч тамир авхаалж самбаа шаарддаг. 

Магадгүй хамт яваа нөхдөөсөө хоцорч яваа бол шууд хурдаар гүйцэн түрүүлэхийн оронд алгуурхан урагшлаарай. 

Өмсөх гутлаа хөлд эвтэйхэн байхаар сонгоорой. Харин бага зэрэг томддог эсвэл цоо шинэ гуталтай замд гарч болохгүй.

Мөн уулын аяллын үеэр шуугилдахгүйг хичээгээрэй. Учир нь асга хад, цас нурахыг сонсч аюулаас ослоос сэргийлэх боломжоо алддаг байна Ууландаа алхаж явахад шинэ цастай газраар явахдаа болгоомжлоорой. Шинэ цасны дор ямар ч ан цав ангал байж мэдэх аюултай. 

Хэрэв жаварт хайрагдсан бол шууд цасаар үрж болохгүй.  Үүний оронд хуурай ноосон зүйлээс эсвэл хуурай гараараа үрээрэй. Хэрэв харанхуй болж хоноглох бол салхигүй нөмөр газар бараадах нь зөв, хад чулуу нурж мэдэх тул уулын өвөрт хоноглох осолтой. Ой модгүй газар таарсан майхнаа салхинаас хамгаалж цасаар хаалт босгоорой.

Ууланд авирахад доорх зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

1. Аюулгүй байдлыг сайн хангах талаар мэдлэгтэй, мэдээлэлтэй байх

2. Ууланд авирахад ихээхэн туршлагатай газарчингаар хөтөч хийлгэх.

3. Тусгай зориулалтын зам жимээр аялах

4. Олс бэхэлгээ, зориулалтын хувцас, луужин, гутал цүнх, нүдний шил, гэх мэт зүйлийг сайтар бэлтгэсэн байх /өвлийн улиралд дулаан хувцас, гутал малгай нүдний шил/

5. Хоол хүнс, эм тариаг сайтар бэлтгэх /жишээ нь өндөр ууланд авирахад хүний зүрх судас ба даралтанд өөрчлөлт ордог тул шаардлагатай эм тариаг сайтар бэлтгэж авч явах/ гэх мэт бэлтгэлийг сайтар хангах хэрэгтэй байдаг байна.

 

УУЛЫН АЯЛЛЫН ДҮРЭМ

1. Хад асга цуулах, цохих хориотой

2. Хог хаягдлыг хаяхгүй байх

3. Хад хясаа, уулын оройд тусгай зориулалтын зам жимээр явах

4. Түлш бэлтгэхэд мод хугалахгүй, унасан мод мөчир түүж бэлтгэх

5. Гал түймэр тавихгүй байх, урьдчилан сэргийлэх

6. Байгаль орчин хариуцсан газраас тусгай зөвшөөрөл авах

7. Ургамалын нөмрөг, ан амьтан зэрэг биологийн төрөл зүйлийн бүрэлдэхүүн хэсэгт хор хөнөөл учруулахгүй байх

8. Халтиргаа гулгаатай үед зориулалтын гутал болоод хадаастай авиралт хийх


Ууланд аялахдаа юуг анхаарах ёстой вэ
2019-11-30 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0