Бямба, 2024-04-20
БОАЖЯ жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт тавьжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагын зөвлөл хуралдаж Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хэрхэн хэрэгжүүлэн ажиллах талаар хэлэлцжээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 21 томоохон ажил тусгагдсан.

Тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах, Хөвсгөл нуурын экосистемийн бохирдолд эрсдэлийн судалгаа хийж, нууранд живсэн машин техникийг гарган авах, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8,6 хувьд хүргэх, цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг улсын тусгай хамгаалалтад авах, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч орхигдсон 8 мянга га талбайг нөхөн сэргээх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн жуулчдын тоог 1 саяд хүргэх, Мянганы суут хүн Чингис хаан цогцолборын ажлыг цогц байдлаар дуусгах зэрэг олон ажлууд багтжээ.


БОАЖЯ жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт тавьжээ
2020-11-10 12:15:42
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0