Баасан, 2024-04-26
БОАЖЯ нэг сая жуулчин хүлээн авахдаа бэлэн

БОАЖЯ-наас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөөд буй. Тэгвэл тус яам зочлох жилтэй холбоотой танилцуулгыг өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар хийжээ. Хуралдаантай холбоотой шийдвэрүүдийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Тэрээр "Өчигдрийн байдлаар манай улсад 53 000 жуулчин ирсэн. Түүнчлэн Соёлын яам, ГХЯ, Боомтын сайд нар хамтран жуулчин хүлээж авах ажлыг хариуцан ажиллаж байна. Энэ сард 40 000 жуулчин хүлээж авах зорилт тавиад буй. Гуравдугаар сарын эхний зургаан өдрийн байдлаар нийт 10 000 жуулчин ирсэн тоон мэдээлэл бий. Нөгөө талаас жуулчны баазууд, аялал жуулчлалын цэгүүдэд нүхэн жорлонгийн асуудлыг шийдвэрлэх, шинэчлэх, илүү боловсон болгохоор ажиллаж байгаа. Хяналт, шалгалтын ажиллагаа явагдаж байна. 

Тавдугаар сараас жуулчдын тоо нэмэгдэх үед нисэх буудлын бэлэн байдлыг хангах тухай Японы ЭСЯ болон холбогдох албаныхантай хамтарч ажиллаж байна. Мөн шинэ нисэх буудлын тухайд нэг цагийн урсгалд 610 зорчигч тээвэрлэх боломж, даацтай гэх тооцоолол гаргасан. Шинэ нисэх буудлаас УБ хот руу байнгын нийтийн тээврийн автобус явуулна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд UBUS компанитай болон бусад нийтийн тээврийн компаниудтай хамтран ажиллаж байна.

Жуулчдын төлбөр тооцоогоо төлөх тухайд хэд хэдэн зохицуулалт хийсэн. Тухайлбал "БНСУ-ын жуулчид воны картаар төлбөр тооцоо хийх боломжтой. Мөн БНХАУ-ын иргэд түгээмэл ашигладаг WeChatаар дамжуулан Qpay шууд төлбөр тооцооны системийг нэвтрүүлсэн. Түүнчлэн үүрэн холбооны операторуудын түрээсийн сим картыг жуулчдад олгоно. Ингэснээр аюулгүй, мэдээллээс хоцрохгүй манай улсад зорчих боломжтой. 

Энэ жил ОХУ-аас 250,000 жуулчин хүлээж авна. ОХУ, Монголын 80 тур компани хамтран ажиллах гэрээ байгуулсан.

“Жэжү эйр”, T'way Air  хоёр авиа компани дөрөвдүгээр сарын 15-наас нислэг үйлдэх асуудлыг ярилцаж байна. Өнгөрсөн жилийн наймдугаар сараас нислэг үйлдсэн уг компани Сөүл-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хоёр талдаа нэг сая төгрөг хүрэхгүй үнээр нислэг үйлдсэн. Гуравдугаар сарын сүүлчээр "Аэро Монголиа" компани БНСУ руу нислэг үйлдэхээр төлөвлөсөн" гэлээ.

Мөн зургаадугаар сараас "Japan Airlines" компани Монгол Улс руу нислэг үйлдэхээ баталсан бол Монгол Улс АНУ руу шууд нислэг үйлдэхээр болж байгааг тэрээр мөн мэдэгдсэн юм.


БОАЖЯ нэг сая жуулчин хүлээн авахдаа бэлэн
2023-03-07 18:01:36
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ