Бямба, 2024-04-20
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, сэрүүсч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй  шороон болон  цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
 
2020 оны 04 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас,  зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 хэм, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэлээр 11-16 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. 4-6 хэм дулаан байна.
 
2020 оны 04 дүгээр сарын 16-ны 04 дүгээр сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
 
16-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орно. 16-нд говь, тал хээрийн нутгаар, 17-д баруун аймгуудын зарим газраар секундэд 13-15 метр, 18-нд ихэнх нутгаар,19-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр дулаан, бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүсч Увс нуурын хотгор Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө  4-9 хэм дулаан байна.
 
Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
 

Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна
2020-04-15 09:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0