Пүрэв, 2024-03-28
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, хүчтэй салхи салхилж, шороон болон цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
 
2020 оны 04 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эгь-Үүр, Хараа, Ерөө голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 15-20 хэм, Монгол-Алтайн нуруу болон Олон нууруудын хөндийгөөр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
 
2020 оны 04 дүгээр сарын 21-нээс 04 дүгээр сарын 25-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
 
21-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 21, 22-нд  говь, тал, хээрийн нутгаар  секундэд 16-18 метр  хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 1-6 хэм дулаан, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын талаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Монгол Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.22-ноос нутгийн баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
 
Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
2020-04-20 09:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ