Лхагва, 2024-04-24
Сөүлийн-Улаанбаатар нислэгээр Ажнай Бат-Эрдэнэ, гарьд Цэрэнпунцаг нар иржээ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр өчигдөр 278 иргэн эх орондоо ирсэн. Уг нь энэ нислэгээр өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай болон хүүхдүүд, жирэмсэн эхчүүд ирэх ёстой. Гэтэл тэдэн дунд тус онгоцоор Ажнай Бат-Эрдэнэ, гарьд Цэрэнпунцаг нарын нэр дэвшихийг горилогчид ирсэн байна. Ийм ч учраас энэ удаагийн нислэгийн үйл явц хэвлэл мэдээллийн байгууллагуудад хаалттай байсан бололтой.

 

Ажнай Бат-Эрдэнэ “Онцгой Жаргалант” сувилалд,  гарьд Цэрэнпунцаг “Зүчи” зочид буудалд тусгаарлагдаж байгаа аж. Сонгуулийн нэр дэвшилтээс өмнө амжиж ирэх гэсэн тэдэнд сонгууль нь хэрэгтэй бол өвдөж зовсон нутаг нэгтнүүдэд нь эх орон, гэр бүлийнхэн нь түүнээс илүү хэрэгтэй билээ.

 


Сөүлийн-Улаанбаатар нислэгээр Ажнай Бат-Эрдэнэ, гарьд Цэрэнпунцаг нар иржээ
2020-05-01 15:09:05
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 10
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0