Баасан, 2024-03-29
Эрдэнэт үйлдвэрийн холбогдолтой түүхэн дурсгалт эд зүйл, гэрэл зургийн үзэсгэлэн худалдааны удирдамж

Зорилго:  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түүхэн үйл явдлыг тодотгох эх сурвалж, үнэт үзмэрүүдийг эрэн сурвалжлах, иргэд хөдөлмөрчдийн гар дээр буй эд зүйлсийг илрүүлэн сурталчлах, музейн сан хөмрөгийг баяжуулан худалдан авахад чиглэгдэнэ. 
 
Хугацаа: 2020 оны 11-р сарын 13-15-ны өдрүүдэд  
 
Хаяг, байршил:  Эрдэнэт хот Соёл урлагийн цогцолборын 2 давхарт 
 
Хамрах хүрээ: Эрдэнэт хот, үйлдвэрийн иргэд хөдөлмөрчид, ахмадууд, ажилтнууд болон  эх орны  аймаг орон нутаг, Улаанбаатар хотын иргэд, сонирхогчид
Зохион байгуулагч : “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл урлагийн цогцолбор, Воком  технологи ХХК      
 
Үйл ажиллагаа:
•    Нээлт 2020 оны 11-р сарын 13-ны 15:00 цагт болно.
•    Дараах төрлөөр үзэсгэлэн худалдаанд оролцоно. Үүнд
 
Албан баримт бичиг,  ном, сонин хэвлэл
Ажлын багаж хэрэгсэл, ахуйн  хэрэгцээний эд зүйл
Ойн баяр, тэмдэглэлт үйл явдлын болон соёлын дурсгалын зүйлс
Гэрэл зураг, дуу дүрсний бичлэг
•    Үзэсгэлэнд тавигдах үзмэр,  эд өлгийн зүйлсийн  товч тайлбар, танилцуулга, гэрэл зургийн хамт o.nansalmaa@erdenetmc.mn хаягаар 2020 оны 11-р сарын 11-ний дотор ирүүлнэ. Хэрэв үзмэр, эд өлгийн зүйлсийг худалдах саналтай бол жагсаалт, үнийн саналыг битүүмжлэн 2020 оны 11-р сарын 13-ны өдрийн нээлтийн үеэр ажлын хэсэгт өгнө.  
•    Эд зүйлсийн аюулгүй байдлыг эзэмшигч өөрөө хариуцна.
•    Үзэсгэлэн худалдаанаас музейн сан хөмрөгт байхгүй ховордсон эд өлгийн зүйлийг шалгаруулан, эзэмшигчтэй зөвшилцөн худалдан авалт хийнэ. 
 
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН СОЁЛ УРЛАГИЙН ЦОГЦОЛБОР
Холбогдох утас: 99018489, 88042823

Эрдэнэт үйлдвэрийн холбогдолтой түүхэн дурсгалт эд зүйл, гэрэл зургийн үзэсгэлэн худалдааны удирдамж
2020-10-26 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ