Баасан, 2024-03-29
Монгол жүжигчдийн тоглосон Холливүүдийн кино ирэх сард нээлтээ хийнэ

Холливүүдийн алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нарын тоглосон "Waiting for the barbarians" /Зэрлэгүүдийг хүлээхүй/ уран сайхны кино ирэх сарын 7-нд нээлтээ хийх гэж байна. Энэхүү кинонд Монгол Улсаас ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Б.Гүрсэд болон "Wonder Woman" (2017), "Ex Machina" (2014), "Sweet Lies" зэрэг кинонд дүр бүтээсэн жүжигчин Б.Ганчимэг, Г.Дөлгөөн-Эрдэнэ нар дүр бүтээсэн. 
Өмнөд Африкийн зохиолч Жон Кутзигийн романаар хийсэн энэхүү бүтээлийн зураг авалтыг өнгөрсөн 2018 оны аравдугаар сард эхэлсэн бөгөөд Сиро Герра найруулжээ. Уг киног 2019 оны есдүгээр сарын 6-нд Венецийн кино наадамд анх танилцуулсан бол олон нийтэд ийнхүү ирэх наймдугаар сард толилуулахаар болжээ. 
 
 

Монгол жүжигчдийн тоглосон Холливүүдийн кино ирэх сард нээлтээ хийнэ
2020-07-04 10:01:48
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0