Пүрэв, 2024-04-25
УОЛТ ДИСНЕЙ Компани 28 манган ажилтнаа цомхотгож байна

Уолт Дисней компани цар тахлаас үүдэлтэй хөл хорионы дэглэмд шилжсэн тул АНУ дахь салбаруудынхаа 28 мянган ажилтнаа халахаас аргагүйд хүрлээ хэмээн Bloomberg бичжээ.
"Энэ алхам сэтгэл эмзэглүүлж байгаа хэдий ч COVID-19 манай бизнест удаан хугацааны туршид нөлөөлж буйг харгалзан бидний цорын ганц сонголт байна" гэж ажилчдад илгээсэн удирдлагын захидалд дурджээ.
Цомхотголд нэн түрүүн цэцэрлэгт хүрээлэн, хөлөг онгоцны ажилчид, жижиглэнгийн худалдаа эрхлэгчид, мөн менежментийн багийн гишүүд өртжээ. Агентлагийн мэдээлснээр ажлаас халагдсан ажилтнуудын 67  хувь нь хагас цагаар ажилладаг байжээ.

УОЛТ ДИСНЕЙ Компани 28 манган ажилтнаа цомхотгож байна
2020-09-30 14:45:06
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0