Мягмар, 2024-04-23
PUBG дэлхийн аваргад Монгол залуус амжилт гаргалаа

1.3 сая ам.доллар (3.7 тэрбум төгрөг)-ын шагналын сантай "PUBG Mobile Global Championship S0" буюу PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Дубай хотод болж өндөрлөв.
 
Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн уг тэмцээнд Монголын ZEUS ESPORTS баг маш амжилттай оролцож гуравдугаар байранд орлоо. Гуравдугаар байранд орсон багийн хувьд шагналын 100 мянган ам.доллар(284 сая төгрөг)-ыг авах бөгөөд дараа дараагийн томоохон тэмцээнүүдэд урилгаар оролцох эрх нээгдэж байна.
 
Харин хоёрдугаар байранд Хятадын "4 Angry Men" баг орсон бол тэргүүн байрыг мөн Хятадын "Nova XQF" баг эзэлж 700 мянган ам.доллар(1.9 тэрбум төгрөг)-ыг авлаа.
 
Тэмцээний өмнөх чансаагаар шилдэг 16 багаас 13-т бичигдэж байсан ZEUS ESPORTS баг ийнхүү олны таамгийг эвдэн аваргын төлөө хүчтэй өрсөлдөөнийг толилууллаа. Тэмцээний сүүлийн тоглолтыг хүртэл аваргын хувь заяа шийдэгдээгүй байсан бөгөөд Монгол залуус дэлхий дахиныг гайхуулж улсынхаа E-Sport-ын түүхэн дэх хамгийн том амжилтыг үзүүлсэн юм. Мөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон килл хийсэн топ тоглогчдийн дунд манай улсын 2 тамирчин орсрн байна. 
 

PUBG дэлхийн аваргад Монгол залуус амжилт гаргалаа
2021-01-27 11:46:58
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-27 18:49:03
    ?????: баяр хүргье,сайн байна Монгол залуус хүчтэй шүү ,амжилт хүсье