Баасан, 2024-04-26
Дэлхийн хамгийн том зураг 60 сая ам.доллароор зарагджээ

Их Британийн зураач Саша Жафригийн “The Journey of Humanity” нэртэй дэлхийн хамгийн том зураг Дубай хотод болсон дуудлага худалдаагаар 62 сая ам.доллароор зарагаж дуулиан тариад байна. 
Зураач Саша Жафри Дубай хотын “Atlantis” зочид буудалд уг бүтээлээ эхлүүлжээ. Хөлбөмбөгийн талбайг хоёр нийлүүлсэн хэмжээний уг уран бүтээлээ зурахад долоон сарыг зарцуулсан байна. Эхэндээ зургийг 70 хэсэгт хувааж, 6 удаагийн дуудлага худалдаагаар 30 сая орчимд зарна гэж гэж төлөвлөж байжээ.  
Бүтээлээс олсон мөнгөө Жафри ЮНЕСКО, ЮНИСЕФ болон хүүхдэд тусламж үзүүлдэг бусад хандивын төслүүдэд зориулахаар төлөвлөсөн байна. 

Дэлхийн хамгийн том зураг 60 сая ам.доллароор зарагджээ
2021-03-24 15:33:08
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ