Лхагва, 2024-04-24
Алдар цуут Рэппер DMX нас баржээ

Америкийн алдарт рэппер DMX 50 насандаа 4 дүгээр сарын 09-нд таалал төгсжээ. DMX нэрээрээ дэлхий дахинд алдаршсан рэппер, жүжигчин Эрл Симмонс зүрхний шигдээсээр нас барсан тухай мэдээллээ. 

Түүний гэр бүлийнхэн мэдэгдэлдээ "Эцсээ хүртэл тулалдсан дайчин байсан" хэмээгээд “түүний хөгжим дэлхийн өнцөг булан бүрт суугаа тоо томшгүй олон шүтэн бишрэгчдэд нь урам зориг хайрласан" гэжээ.

DMX буюу Dark Man X нь JAY-Z, Ja Rule, LL Cool J зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажилладаг байв. Түүний бүтээлүүдээс дэлхийд хамгийн ихээр алдаршсан Party Up (Up in Here), X Gon 'Give It To Ya зэрэг дуунууд чартуудад тэргүүлж байлаа.

Мөн түүний DMX алтан шаргал пянз нь 500 ам.доллар хүрсэн байна. 

 


Алдар цуут Рэппер DMX нас баржээ
2021-04-10 13:06:23
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0