Бямба, 2024-04-20
Эстоны кино наадамд анх удаа Монгол кино оролцоно

Монголын “Трио” уран сайхны кино олон улсын дөрөв дэх наадамд оролцох, урилга хүлээн авчээ. Дэлхийд чансаагаараа А зэрэглэлийн топ 15 кино наадамд зүй ёсоор багтдаг Таллины алдарт "Хар шөнө" Эстоны алдартай кино наадамд анх удаа монгол кино албан ёсоор оролцох гэж байна.
Монгол уран бүтээлчдийн хийсэн уг кино Варшав, Тайланд, Палм Спрингс даун синдром наадам зэрэг дөрөв дэх наадамдаа уригджээ.
Энэ наадамд жилд бүр 80 мянган хүн оролцож, 70 гаруй орны 1200 киноны салбарынхан, сэтгүүлчид нэг дор цуглаж, хэдэн зуун дэлхийн шилдэг кино хоорондоо өрсөлддөг аж.
Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн том сэдвүүдийг энэ кинонд хөндсөн.

Эстоны кино наадамд анх удаа Монгол кино оролцоно
2022-08-31 08:17:41
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0