Баасан, 2024-03-29
“Дайрлага” УСК БҮХ IPTV-гээр

Найруулагч Ц.Хүсэлбаатарын Болсон явдлаас сэдэвлэн бүтээсэн триллер, драма төрлийн “Дайрлага” УСК БҮХ IPTV болон SkyGO, LookTV, DDISH, VOO-н видео санд орлоо. 

Киноны үйл явдал: Үе тэнгийн залуус дундаасаа өөрийн чадвараараа үргэлж онцгойрч явдаг нэгэн бол Болорхүү. Тэрээр өвөөтэйгөө хоёулахнаа амьдардаг үргэлж аз жаргалтай өдөр хоногуудыг өнгөрөөдөг эгэл жирийн айлын сайн хүү. Харин Дүүрэн бол эсрэгээрээ чинээлэг хангалуун амьдралтай ч гэр бүлийн асуудалтай нэгэн. Дүүрэнгийн аав хүүтэйгээ нэг сургуульд сурах Болорхүүд битүүхэндээ атаархаж үргэлж хүүгээ түүн шиг байхыг шаарддаг хатуухан нэгэн. Үргэлж Болорхүүтэй харьцуулагдаж өөрийн аавдаа ч үл үнэлэгдэх Дүүрэнгийн дотор нэг л өдөр атаа хорсол, үзэн ядалтаар дүүрсэн байлаа. Харин түүний энэ атаа хорсол, уур хилэн эцэст нь юунд хүргэх бол? 

Хайр дурлал, атаа хорсол, эцэг эхийн харилцаа, гэр бүлийн хүмүүжил гээд нүдэнд ил харагддаггүй ч олон хаалттай хаалганы ард өрнөж байдаг хүндхэн сэдвийг дэлгэн харуулсан триллер төрлийн “Дайрлага” УСК-г та бүхэн БҮХ IPTV болон SkyGO, LookTV, DDISH, VOO-с хүлээн авч үзээрэй. 


“Дайрлага” УСК БҮХ IPTV-гээр
2022-09-28 15:24:42
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-01 17:46:15
    ???????: Кино үзмээр бн
Шинэ мэдээ