Баасан, 2024-04-26
"Playtime" наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно

Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох зорилгын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Амьд хөгжмийн наадам ТББ-тай хамтран “Playtime” олон улсын хөгжмийн наадмыг 2023 оны долдугаар сарын 6-8-ны өдрүүдэд Монгол шилтгээн цогцолборт зохион байгуулахаар болсон.

Playtime наадмын энэ жилийн эхний “PRE-EVENT”-ийг энэ сарын 30-ны ням гарагт 13:00-20:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. "PRE-EVENT”-д:

  • A dawn is
  • Kade x Grey
  • The shy poopers
  • Eccession
  • Vagaband
  • Deaf cats
  • Teresa in the moon хамтлагууд уран бүтээлээ толилуулна.

21 дэх жилдээ болох гэж буй "Playtime” хөгжмийн наадамд энэ жил АНУ, БНСУ, БНХАУ, Испани, Их Британи, Герман, ОХУ зэрэг гадаад улс орны нийт 20, дотоодын 170 гаруй уран бүтээлч оролцох юм.

Эх сурвалж: Нийслэлийн аялал жуулчлалын газар


"Playtime" наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
2023-04-28 11:34:10
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ