Баасан, 2024-04-19
Испанид 24 цагт 821 хүн нас барлаа

Шинэ төрлийн коронавирусийн халдвараар сүүлийн 24 цагийн хугацаанд хамгийн их хүн нас барсан улс Испани болж Италийн түүхийг давтаж эхэллээ. Тус улсад нэг хоногийн дотор 821 хүн коронавирусийн улмаас нас барсан нь тус улсад тахал бүртгэгдсэнээс хойш хамгийн олон хүнээ алдсан алдсан өдөр боллоо. Ингэснээр Испанид нийт нас баралтын тоо 6,803 хүрсэн бол халдварын авсан хүний тоо 80,110 хүрсэн байна. Ийнхүү нас баралт өндөр байгаа учир шарил тээвэрлэхэд зэвсэгт хүчнийхнийг дайчлах болсноо Испанийн Эрүүл мэндийн яам өчигдөр /2020.03.29/ мэдэгджээ. Түүнчлэн хөл хорионы дэглэмийг дөрөвдүгээр сарын 11 хүртэл сунгасан байна. Нийт нас барагсдын тал хувь нь нийслэл Мадрид хотод бүртгэгджээ. Тэгвэл анх Коронавирус гарсан БНХАУ-д 3 хүн нас барж, шинээр 46 хүн халдвар авсан байна. Халдвар гадны улс орноос зөөвөолөгдөж иржээ. АНУ-д халдвар авсан хүний тоо 142,000, Италид 92,472 хүрч нөхцөл байдал улам хүндрэх төвөлтэй байна. 


Испанид 24 цагт 821 хүн нас барлаа
2020-03-30 12:07:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0