Баасан, 2024-03-29
Батлагдсан тохиолдол 179 боллоо

Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 369  хүнд шинжилгээ хийхэд 351 хүнд коронавирус илрээгүй. Харин 18 хүнд коронавирус илэрсэн байна. Энэ сарын 28-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 230 хүнийг вагоноор авч ирсэн. Эдгээр хүмүүсээс сорьц цуглуулж шинжилж үзэхэд 18 хүнд коронавирус илэрчээ. Эдгээр нь 19-52 насны хүмүүс байна. Өнөөдрийн байдлаар манайд нийт батлагдсан 179 тохиолдол болж, эдгэрсэн 43 боллоо. Эмчилгээнд байгаа 121 хүний биеийн байдал хөнгөн, 15 хүний биеийн байдал хүндэвтэр. 8-16 насны  таван хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй эмчлэгдэж байгаа аж. 
Дэлхийн 216 улс оронд одоогийн байдлаар коронавирусийн халдвар бүртгэгдээд байгаа аж. Нийт 5 сая 876 мянга хүн халдвар авч, 360 мянга гаруй хүн нас баржээ. Одоогоор 2,5 сая хүн эдгэрсэн бол 2,9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхий нийтэд 92 мянган хүн шинээр өвчилж, 3 мянга гаруй хүн нас баржээ. 
 
 
 

Батлагдсан тохиолдол 179 боллоо
2020-05-29 11:44:31
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ