Баасан, 2024-03-29
АНУ-д халдварыг "зөнгөөр нь орхилоо"

АНУ-ын эрүүл мэндийн салбар корона халдварын эсрэг ямар ч үр дүнтэй арга цаашид хэрэглэхгүй болж таарч байна. Өөрөөр хэлбэл асуудлыг зөнгөөр нь орхиж байгаа бололтой. Учир нь  нэг өдрийн дотор 130 мянган хүн шинээр халдвартай гэж бүртгүүлсэн байна. Цаана нь хэдэн сая хүн халдвартай явж байгааг тааж боломгүй. Флорида болон Техас мужид л гэхэд дээрх тоо бүртгэгдэж байгаа бол бусад мужуудад ямар байгаа нь ойлгомжтой. Ийнхүү АНУ-ын засаг төр, ардчилсан хүний эрхийг дээдэлдэг өлгий нутаг гэдэг ч хүнийхээ эрүүл мэндийн төлөө ямар ч үр дүнтэй арга авч чадахгүй байна. Олон улс АНУ-ыг ажиглаж байна. ямар төр засагтай, ямар сул дорой эрүүл мэндийн болон онцгой байдлын үед бодлого явагддаг гэдгийг. Мөн халдвартай ч гэсэн иргэдийн ухамсар, хувийн байдлаа хэрхэн хайхрахгүй байгаа нь дэлхийн бусад орнуудад маш муу үлгэр дуурайлал үзүүлж байгааг олон улс шүүмжлэлтэй харсаар байгааг эх сурвалж онцоллоо. 

Эх сурвалж: https://www.npr.org/2020/07/05/887445479/u-s-covid-19-deaths-near-130-000-florida-and-texas-report-record-case-numbers


АНУ-д халдварыг "зөнгөөр нь орхилоо"
2020-07-06 08:15:46
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0