Баасан, 2024-03-29
Чихэвчнээс үүдэн сонсгол буурвал эмчлэх арга байхгүй

Орчин үед залуучууд чихэвч зүүж хөгжим сонсох байдал газар авсан. Өдөр шөнө, өглөө оройгүй чихэвч зүүж чимээ сонсох нь эрсдэл үүсгэдэг байна. Тухайлбао чихний дотор талд  байрлах   жижиг мэдрэлийн эсүүд хэт чанга дуу чимээнээс болж гэмтдэг. Ийм төрлийн сонсголын бууралт дахиад сэргэдэггүй. Тэгэхээр өдөр шөнө, өглөө үдшийг ялгахгүй чихэвч зүүж явдаг хүмүүс нэг л мэдэхэд сонсголын аппаратаар чихэвчээ сольж магадгүй. Одоогоос арван жилийн өмнө сонсгол муудах магадлалтай хүмүүсийн тоонд зөвхөн үйлдвэрт болон зам засварын ажил хийдэг хүмүүс л хамаардаг байсан. Харин одоо бол байнга чихэвчтэй хөгжим сонсох зуршилтай хүмүүс үйлдвэрийн ажилтнуудтай адил өндөр эрсдэлтэй төрөлд багтаж байна. 60 харьцах нь 60 гэсэн дүрмийг баримтлах хэрэгтэй. Чихэвчээр хөгжмийн дууны түвшний чангарлыг талаас ихгүй хувиар буюу 60 хувиас хэтрүүлэхгүй, нэг өдөрт 60 минут л сонсох хэрэгтэй. Чихэвчний хөгжмийг шуугиан ихтэй газар сонсох хэрэггүй. Шуугианаас давж хөгжмөө сонсохын тулд дууг нь чангалснаар сонсох эрхтэнд гэмтэл учруулах аюултай. Мөн аль болох толгойдоо зүүдэг чихэвч сонгох хэрэгтэй. Энэ нь гадны дуу чимээг  илүү сайн тусгаарладаг учраас хөгжмөө тултал нь чангалах шаардлаггүй болно. Зөвхөн сонсголоос гадна чихэвчний хөгжмийг удаан хугацаанд зүүснээр чихэн дэх ашиггүй нянгийн тоо өсдөг. Тиймээс чихэвчээ ариутгаж хэрэглээрэй. Мөн өөрийн чихэвчээ өөр хүнд дамжуулан хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.


Чихэвчнээс үүдэн сонсгол буурвал эмчлэх арга байхгүй
2020-09-22 11:53:50
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ