Пүрэв, 2024-04-25
Хаяг шошгын зөрчилтэй 15 нэрийн 2,912 эмийг устгуулжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эм хангамжийн байгууллагуудад эм био бэлдмэл, эрүүл ахуй халдвар хамгаалал, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийжээ.
 
Хяналт шалгалтад, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 126 байгууллагын 116 нь хамрагдсан байна.
 
Шалгалтаар, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвар дээж нэг нэрийн 228 ширхэг 22,800 төгрөгийн эм, хаяг шошгын зөрчилтэй 15 нэрийн 2,912 ширхэг 3,664,500 төгрөгийн эмийн сангийн дотоод бэлдмэл, ургамлын бүтээгдэхүүнийг “Бараа бүтээгдэхүүн хураах, устгах” актаар хураан авч, орон тооны бус зөвлөлд шилжүүлж, устгуулжээ.

Хаяг шошгын зөрчилтэй 15 нэрийн 2,912 эмийг устгуулжээ
2020-09-25 14:52:33
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0